Nokia X3 02 - Зохиогчийн эрх ба бусад мэдэгдэл

background image

Зохиогчийн эрх ба бусад мэдэгдэл

СТАНДАРТ ШААРДЛАГЫГ ХАНГАСАН ТУХАЙ МЭДЭГДЭЛ

NOKIA CORPORATION энэхүү RM-639/RM-775 бүтээгдхүүн нь 1999/5/EC тоот удирдамжид заасан гол шаардлагууд

болон бусад холбогдох заалтуудтай нийцэж байгаа болохыг үүгээр мэдэгдэж байна. Стандарт шаардлагыг хангасан

тухай мэдэгдлийг http://www.nokia.com/phones/declaration_of_conformity/ хаягаар орж авч болно.

© 2011 Nokia. Зохиогчийн бүх эрх хамгаалагдсан

Nokia, Nokia Connecting People, Ovi, Nokia Xpress print, Nokia Xpress аудио зурвас, Navi нь "Nokia Corporation"-ы

барааны тэмдэг буюу бүртгэлтэй барааны тэмдэг юм. Nokia tune нь "Nokia Corporation"-ы дуу авианы тэмдэг юм. Энд

дурдсан бусад бүтээгдхүүн, компанийн нэр нь тухайн эзэмшигчийнхээ барааны тэмдэг буюу барааны нэр байж болно.

Nokia-гаас урьдчилан бичгээр зөвшөөрөл авалгүйгээр энэ баримт бичгийн агуулгыг хэсэгчлэн буюу бүтнээр нь аль ч

хэлбэрээр хувилах, дамжуулах, түгээх, хадгалахыг хориглоно. Nokia тасралтгүй боловсронгуй болгох бодлого

Зохиогчийн эрх ба бусад мэдэгдэл

63

background image

хэрэгжүүлдэг. Nokia урьдчилан мэдэгдэлгүйгээр энэ баримт бичигт тодорхойлсон аливаа бүтээгдхүүнийг өөрчлөх,

боловсронгуй болгох эрхтэй.

Includes RSA BSAFE cryptographic or security protocol software from RSA Security.

Java and all Java-based marks are trademarks or registered trademarks of Sun Microsystems, Inc.

Энэ бүтээгдхүүнийг "MPEG-4 Visual Patent Portfolio License"-ийн дагуу дараах зориулалтаар ашиглахыг зөвшөөрнө(i)

хувийн хэрэгцээний буюу арилжааны бус үйл ажиллагаа явуулж буй хэрэглэгчийн "MPEG-4 Visual Standard"-ын дагуу

кодолсон мэдээлэлтэй холбоотой хувийн болон арилжааны бус хэрэгцээнд (ii) лицензтэй видео нийлүүлэгчийн

нийлүүлсэн MPEG-4 видеотой холбоотой хэрэгцээнд тус тус ашиглахыг зөвшөөрнө. Өөр аливаа зориулалтаар лиценз

олгохгүй бөгөөд дурдахгүй. Нэмэлт мэдээлэл, тухайлбал сурталчилгаа, дотоод хэрэгцээ болон арилжааны

зориулалттай холбоотой мэдээллийг "MPEG LA, LLC"-аас авч болно. http://www.mpegla.com-ыг үз.

Холбогдох хууль тогтоомжийн хүрээнд Nokia буюу түүний лицензийг эзэмшигч аливаа этгээд нь аливаа мэдээлэл,

орлого алдагдах, эсхүл онцгой, тохиолдлын, нөхцөлдсөн буюу шууд бус аливаа байдлаар үүссэн хохирлыг

хариуцахгүй.

Энэхүү баримт бичгийн агуулга нь "байгаагаараа" бичигдсэн. Холбогдох хуулиар шаардаагүй бол энэхүү баримт

бичгийн үнэн зөв, найдвартай байдал, агуулгын талаар ямар нэгэн төрлийн илэрхий буюу далд утгатай баталгаа, үүний

дотор барааны борлогдох чадвар болон тодорхой зорилгод тохирсон эсэх талаар (гэхдээ эдгээрээр хязгаарлагдахгүй)

битүү утгатай баталгаа гаргаагүй. Nokia урьдчилан мэдэгдэлгүйгээр ямар ч үед энэхүү баримт бичгийг засч өөрчлөх

буюу үүнээс татгалзах эрхтэй.

Бүтээгдхүүн, функц, програм, үйлчилгээ байх эсэх нь бүс бүсээс хамааран өөр байж болно. Нэмэлт мэдээлэл авъя

гэвэл Nokia-гийн борлуулагч буюу үйлчилгээ үзүүлэгчдээ хандана уу. Энэхүү төхөөрөмжид АНУ болон бусад улс орны

экспортын хууль, тогтоомжид хамаарах бараа, таваар, технологи, программ хангамж орсон байж болно. Хууль зөрчсөн

өөрчлөлт хийхийг хориглоно.

Nokia таны төхөөрөмжтэй хамт ирсэн гуравдагч этгээдийн програмын ажиллагаа, агуулга, эцсийн хэрэглэгчийн

дэмжлэгт баталгаа өгөхгүй бөгөөд эдгээрийн төлөө хариуцлага хүлээхгүй. Програм хэрэглэснээр та тухайн програмыг

байгаагаар нь нийлүүлснийг хүлээн зөвшөөрнө. Nokia таны төхөөрөмжтэй хамт ирсэн гуравдагч этгээдийн програмын

ажиллагаа, агуулга, эцсийн хэрэглэгчийн дэмжлэгийг нотолж мэдэгдэхгүй, эдэнд баталгаа өгөхгүй бөгөөд эдгээрийн

төлөө хариуцлага хүлээхгүй.

АНУ-ЫН ХАРИЛЦАА ХОЛБООНЫ КОМИСС/"ИНДАСТРИ КАНАДА"-ГИЙН МЭДЭГДЭЛ
Таны төхөөрөмж телевиз буюу радиод хөндлөнгийн шуугиан үүсгэж болно (тухайлбал, хүлээн авагч төхөөрөмжийн

ойр утас хэрэглэх үед). Ийм хөндлөнгийн шуугиан арилахгүй байгаа бол утсаа хэрэглэхээ болихыг АНУ-ын Харилцаа

холбооны комисс ба "Индастри Канада" шаардана. Танд тусламж хэрэгтэй байгаа бол орон нутгийнхаа үйлчилгээний

байгууллагад хандана уу. Энэхүү төхөөрөмж АНУ-ын Харилцаа холбооны комиссын дүрмийн 15 дугаар хэсэгтэй

нийцдэг. Ашиглалт нь дараах хоёр нөхцлөөс хамаарна: (1) Энэ төхөөрөмж хөндлөнгийн хортой шуугиан үүсгэж

болохгүй, (2) энэ төхөөрөмж өөр дээр нь ирсэн аливаа хөндлөнгийн шуугиан, үүний дотор хүсээгүй ажиллагааг үүсгэж

болох хөндлөнгийн шуугианыг хүлээн авах ёстой. Nokia-гаас бичгээр батлаагүй аливаа өөрчлөлт нь энэхүү

төхөөрөмжийг ашиглах хэрэглэгчийн эрхийг хүчингүй болгоход хүргэж болно.

Загварын дугаар: X3-02/X3-02.5

/Хэвлэл 3.0 MN

64

Зохиогчийн эрх ба бусад мэдэгдэл