•
Төхөөрөмжийг хүйтэн газар бүү хадгал.
•
Хэрэглэгчийн гарын авлагад заагаагүй аргаар төхөөрөмжийг нээх гэж бүү оролд.
Бүтээгдхүүн ба аюулгүй байдлын мэдээлэл
59
•
Баталгаагүй өөрчлөлт төхөөрөмжийг гэмтээж болох бөгөөд радио төхөөрөмжтэй холбоотой дүрэм журмыг
зөрчиж болно.
•
Төхөөрөмжийг унагаж, цохиж, сэгсэрч болохгүй.
•
Төхөөрөмжийн гадаргыг цэвэрлэхдээ зөвхөн зөөлөн, цэвэрхэн, хуурай алчуур хэрэглэ.
•
Төхөөрөмжийн ажиллагааг оновчтой болгохын тулд үе үе төхөөрөмжийг унтраан, зайг авч бай.
•
Төхөөрөмжөө соронз буюу соронзон орноос хол байлга.
•
Чухал өгөгдлөө аюулгүй байлгахын тулд, дор хаяж хоёр тусдаа газар, тухайлбал төхөөрөмж, санах ойн карт буюу
компьютертээ хадгалах буюу чухал мэдээллийг бичиж ав.
Төхөөрөмжийг удаан ажиллуулахад жаахан халж болно. Ихэнх тохиолдолд энэ нөхцөл хэвийн байдаг. Хэрэв таны
төхөөрөмж зохистой ажиллахгүй байна гэж бодвол, хамгийн ойр орших албан ёсны засвар үйлчилгээний газар
аваачиж үзүүл.